АМЬДРАХ-УРЛАГ : Эмэгтэйчүүдийн баяр

Эмэгтэйчүүдийн баяр


Хэдхэн өдрийн дараа гурван сарын найманд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болно. Манай хүүхнүүдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүдийн баяр нэрээр баярлаж байгаа нь энэ гээд баахан архи ууж мансуурцгаадаг болжээ. Хэрвээ баяр болгож тэмдэглэх гээд байгаа бол үлгэр жишээ эмэгтэй болж баярлах хэрэгтэй гэж бодогдох юм. Ээж болсон нэг нь эх болгосон үрдээ баярлаж, эх болж амжаагүй нь эр нөхөртөө гэргий болгосонд баярлаж, гэргий болж амжаагүй нь ээж аавдаа эрхэмсэг эмэгтэй хүн болгож төрүүлсэнд нь баярлаж талархах хэрэгтэй гэж би бодож байна. Эмэгтэй хүн гэдэг нь гоо сайхны бэлэг тэмдэг, эрхэмсэг оршихуйн илэрхийлэл, ухааны далай байх ёстой. Үрдээ согтуу харагдаж хэзээ ч болохгүй. Таныг согтуу байх юм бол үр хүүхэд чинь согтох бол байх л үзэгдэл гэж хүлээж авах болно. Та өөрөө согтчихоод үр хүүхэддээ битгий архи уугаарай гэж хэлж чадна гэж үү. Эмэгтэй хүн ертөнцийн аврагч хамгаалагч байх ёстой. Хамгийн наад зах нь өөрийнхөө үр хүүхдийг муу юмнаас хол байлгана гэдэг нь ойр хавийн хүрээлэлдээ маш их сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ээж болгон эрхэмсэг оршихуйн илэрхийлэл байж чадах юм бол манай Монгол улс цаашлаад дэлхий амар амгалан болно.Айл гэрийн сайн сайхан амьдрал, улс орны хөгжил эмэгтэйчүүд биднээс зуун хувь хамаарна. Эр нөхөр, үр хүүхдийн амжилт бүтээл ээж биднээс л хамаарна. Эмэгтэй хүний байгалаасаа байж байдаг шинж чанар бол хүчирхэг эрчүүдийн нөмөр нөөлгөн дор эрхэмсэг, тансаг, ухаалаг оршихуй нь байж үйл ажиллагааны уялдаа холбоо, хэмнэл аясыг нь тохируулагч нь байхад оршдог гэж би боддог. Эмэгтэй хүн бол төгс төгөлдөрийн илэрхийлэл юм. Одоо зарим эмэгтэйчүүд гадна талаасаа сайхан харагдах гээд их хичээдэг болж, зарим нь болохоор дотоод амар амгаланг их эрхэмлэдэг болж. Бид энэ хоёр хүчин зүйлийг хамтд нь хөгжүүлж чадах юм бол төгс төгөлдөр гээч нь тэр болой. Өчигдөр өглөө Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн өглөө хөтөлбөрөөр Ардын жүжигчин Чимэдцээеэ гуайн ярилцлагыг сонсоод “нээрээ эхчүүд бид нар үр хүүхдээ олигтойхон бүүвэйлчих бүүвэйн дуугаа хэр зэрэг мэддэг билээ дээ” гэж бодож суулаа. Хүүхдээ их сайхан бүүвэйлж байх юм бол насных нь цөв арилдаг гэдгийг сонсоод Чимэдцээеэ гуайн бүүвэйн дуутай CD-г заавал авч үр хүүхэд ач зээгээ бүүвэйлж байгаасай, ээж болгон үр хүүхдээ хэрүүлхараалын дунд биш бүүвэйн сайхан аянд өсгөөсэй гэж бодож сууна даа. Шри Шри Амьдрах Урлагын Саран багшийн хэлж байснаар ээж болгон үр хүүхдийнхээ хойноос муу юм бодож санаа сэтгэлээ чилээж суухаар үдэш болгон долоон Бурхан одонд долууланд нь сүүгээ өргөөд “за долоон Бурхан од минь би хүүгээ сайн харж хандаж чадахгүй нь ээ , та минь миний өмнөөс хараарай ” гээ хэлээд байх юм бол одоо гэрч байгаа гэмт хэрэг маш ихээр буурна гэж хэлсэн. Энэ мэтчилэнгээр ээж болгон сайн сайхныг хүсээд өөрсдийнхөө үйлдэлийг зөв болгоод байвал манай Монгол улсын ирээдүй яаж муу байхав дээ. Хэдхэн жилийн өмнө манай монгол бүсгүйчүүд дээл гутлаа оёод өмсчихдөг л байсан. Одоо дээл гутлаа оё гэж яаж хэлэхэв дээ. Тэгэхдээ уранхай цоорхойгоо хэв маяг оруулаад цойлдчихдог байх юм бол эдийн засагт ихээхэн хэмнэлт гарнаадаа.Би охиноо үйлэнд уран, үгэнд цэцэн, номонд мэргэн, нойронд сэргэг болоорой гэж байнга ерөөж суудаг. Мэддэг чаддаг болгоноо зааж сургаж байна. Ээж бүрийг ийм байгаасай гэж их хүсэж байна даа. Гурван сарын наймныг эмэгтэй хүн болж төрөөд төгс төгөлдөр эмэгтэй хүн болоход би алихан хавьд нь явж байна, одоо надад юу дутуу байна гэж дүгнэж цэгнэдэг өдөр болгох хэрэгтэй. Монголчуудыг тэр тусмаа монгол эмэгтэйчүүдийг архинаас татагалзах уриан дор нэгдэхийг хүсч байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

good luck

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)