ЦАГААН ХООЛ ХЭРХЭН ХИЙХ ЖОР.

 

1. Цуйван /1 хүний порц/

Орц: Хэмжээ:

Гурил 200 г

Лууван 50 г

Байцаа 100 г

Шар буурцгийн мах 50 г

Ургамлын тос 50 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 1 х.х

Шар буурцгийн сүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гозгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүмс, вегеталаар амтална.

• Гурилаа бүлээн усанд зуурна. Гурилаа элдээд ургамлын тос түрхэн 20 минут жигнэнэ. Хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ.

• Лууван, байцаагаа хөндлөн хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.

• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна.

• Амталсан буурцгийн махаа нэмж хуурна Дээр нь ногоонуудаа хийж хуурахдаа бага зэрэг жан дусааж өгнө.

• Жигнээд хэрчсэн гурилаа бага зэрэг вегеталтай хийж савны тагийг тавиад, галыг унтрааж 2-3 минут болгоод холиход хоол бэлэн болно.

Санамж: Цуйванг мєн дүпү болон чинжүүтэй хийж болдог.

2

 

2. Мөөгтэй будаатай хуурга /1 хүний порц/

Орц: Хэмжээ:

Будаа 200 г

Амтат чинжүү 150 г

Хар мөөг 50 г

Шар буурцгийн мах 50 г

Лууван 0 г

Ургамлын тос 50 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 1 х.х

Шар буурцгийн сүүмс /жан/ 1 х.х

Бэлтгэх арга:

• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад жижиг хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүмс, вегеталаар амтална.

• Будаагаа агшаана.

• Хар мөөгийг буцалсан усанд 10 минут дэвтээнэ. Мөөгөө усаар 2-3 удаа зайлаад нарийн жижиг, дөрвөлжин хэрчинэ.

• Луувангаа жижиг хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.

• Чинжүү сонгиноо нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна.

• Бэлдсэн лууван нэмж хийгээд шарна. Дээр нь чинжүү амталсан буурцагны мах мөөгөө нэмж хуурна.

• Жигнэсэн будаандаа бага зэрэг жан, вегетал амтлагч хийж хутгаж хоол бэлэн болно.

Санамж: Дүпү хийж болно

3. Шарсан банш /1 хүний порц/

Орц: Хэмжээ:

Гурил 200 г

Лууван 50 г

Төмс 50 г

Шар буурцагнымах 50 г

Ургамлын тос 50 г

Амтлагч

Сонгино 10 г

Вегетал амтлагч 1 х.х

Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угааж жижиг хэрчинэ. Эсвэл жижиг бөөрөнхий буурцгийн махийг хийж болно. Амтлагчуудаа хийж хуураад хөргөнө.

• Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна.

• Луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. Төмсийг чанаад нухашлаад хөргөнө.

• Сонгино жижиг хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө хольж хольцоо бэлтгэнэ.

• гурилаа жижиг таслан баншаа чимхээд жигнэнэ.

• Жигнэсэн баншаа тосонд шарна. Бага зэрэг жан вегатил хийнэ.

Санамж: Янз бүрийн хїйтэн зууш, майонезтайхольж идэх тохиромжтой.

4. Хуушуур /1 хүний порц/

Орц: Хэмжээ:

Гурил 200 г

Лууван 50 г

Байцаа 100 г

Төмс 50 г

Шар буурцагнымах 50 г

Будаа 100 г

Ургамлын тос 50 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 1 х.х

Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гонзгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцагны сүмс, вегеталаар амтална.

• Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурч бэлдэнэ. Лууванг үрж бэлдэнэ. Будаагаа агшаана.. Төмсийг чанаад нухашлаад хөргөнө.

• Байцаагаа хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.

• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Амталсан буурцагны махаа байцаа, лууван, агшаасан будаа, сонгинотой хийж хутган жан вегеталаар амтална. Дараан нь төмсний нухашаа хийж холин хольцоо бэлтгэнэ.

• Гурилаа таслан бэлтгэж хольцоо хийн хуушуураа чимхэнэ.

• Гурилыг болтол хайрахад хуушуур бэлэн болно.

Санамж: Дүпү жижиг хэрчин хийж болно.

5. Шарсан дүпү /1 хүний орц/

Орц: Хэмжээ:

Дүпү 1/4 дүпүний

Будаа 50 г

Єргєтхэмх50 г

Помидор 50 г

Байцааны салат 100 г

Крахмал 20 г

Ургамлын тос 50 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 1 х.х

Шар буурцагнысүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Дүпүг 2-3 удаа усанд зайлаад шоо дөрвөлжин хэрчиж крахмалд сэгсрэх маягаар холино.

• Будаагаа агшаана. Єргєстхэмхээзүсэж бэлдэнэ

• Байцааны салатаа бэлдэнэ .

• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж сайн халаана.

• Халсан тосондоо хэрчсэн дүпүгээ хийж 2-3 минут хөдлөхгүй байлгаж байгаад хутгаж шаралтал шарна

• Таваг бэлдэхдээ будаагаа бөөрөнхий хэлбэрээр таваглан огурцы помидор байцааны салатаар чимэглэнэ.

Санамж: Дүпүгээ шарахаас өмнө вегетал болон жанд өнхрүүлж өгвөл амттай болно. Мєн мєєгнийамтлагч хэрэглэж болно.

6-а. Ногооны шөл бэлтгэх

Төмс манжин шар лууван зэрэг ногооны шєлийг чанаж гаргана.

• Угааж цэвэрлэсэн ногоог тагтай саванд хийж зөөлөн халаалтаар 1-1.5 цаг чанана. Давсаар амтлаад тунгааж шүүнэ.

6-б. Мөөгний шөл бэлтгэх

• Хатаасан мөөгийг ялгаж цэвэрлээд бүлээн усанд хийж 100 гр мөөгийг 0.7 л усанд 3-4 цаг тавьж дэвтээнэ.

• Усыг тунгааж аваад бохир хэсгийг асгаж мөөгөө дахин цэвэрлэж угаагаад шүүж авсан шүүсэндээ эргүүлж хийж давс хийлгүй зөөлөн халаалтаар гүйцэд болтол чанана.

• Чанасан мөөгийг шүүж гаргаад хүйтэн усаар угаагад сүүмс хоолонд ашиглана. Шөлийг давсаар амтлаад тунгааж шүүнэ.

6-в. Ногоотой шөл

Орц: Хэмжээ:

Шар буурцагнымах 83 г

Байцаа 69 г

Төмс 116 г

Лууван 20 г

Хүрэн манжин 20 г

Ургамлын тос 50 г

Амтлагч:

Сонгино 20 г

Вегетал амтлагч 20 г

Шар буурцгийн сүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Хүйтэн усаар 2-3 удаа зайлж шүүж аваад хавтгай хэрчиж бэлэн болгоно. 7 Монгол дахь Төв

Хийх арга:

• Бэлдсэн шөлөндөө шар буурцгийн сүмс хийж борлуулна. Бага зэргийн ус хийсэн саванд жижиглэн хэрчсэн ногоонуудаа хийж сайтар болтол чанана.

• Шөл гүйцэд болохоос өмнө шар буурцгийн махаа хийж буцалгаад, амтлагчаа хийж нэг буцалгаад авна..

Санамж: Дүпү жижиг хэрчин хийж болно.

7. Хулууны зутан шөл

Орц: Хэмжээ:

Улбар шар өнгийн хулуу 1 шир

Цөцгийн тос буюу масло 20 г

Гурил 20 г

Байцаа 100 г

Зөөхий 20 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 15 г

Шар буурцгийн сүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Хулуугаа хальснаас нь салгаж нимгэн хавтгай хэрчиж чанах буюу жигнэж болгоно.

• Бэлэн болгосон хулуугаа нухаж болгоно.

• Тусгай саванд цөцгийн тосоо хайлуулж гурил бага багаар хийж хуурсаар хуурсан гурил болгоно.

Хийх арга:

• Хуурсан гурилын дээрээс бага багаар ус хийж хутгасаар зутан шөл бэлэн болно.

• Бэлтгэсэн зутан шөлөн дээрээ хулууны нухашаа хийж чанана. Бэлэн болохоос 5-10 өмнө амтлагч зөөхийгөө нэмж болгоно.

Санамж: Төмс хийж болно.

8. Вандуйны зутан шөл

Орц: Хэмжээ:

Вандуй 100 г

Лууван 50 г

Гурил 40 г

Байцаа 100 г

Зөөхий 20 г

Амтлагч:

Вегетал амтлагч 20 г

Шар буурцгийн сүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

Вандуйгаа 5-6 цаг дэвтээгээд нухна эсвэл машиндаж болно.

Луувангаа чанаад нухна.

Хийх арга:

• Вандуй, луувангийн нухашаа усанд хийж 5-7 минут чанаж шөл болгоно. Бага зэргийн усанд 40гр гурилаа зутангаа шөлөндөө хийж хутгана.

• Буцлахаас 10 минутын өмнө амтлагч хийж буцалгана.

• Шөлийг сонгиноор амталж болно.

9. Дүпүтэй шөл

Орц: Хэмжээ:

Шар буурцгийн мах 75 г

Дүпү 50 г

Лууван 20 г

Шөл /бэлтгэсэн ногооны шөл/ 100 г

Амтлагч:

Сонгино 10 г

Вегетал амтлагч 5 г 9 Монгол дахь Төв

Бэлтгэх арга:

• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гозгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Ногоогоо савх хэлбэртэйхэрчинэ.

• Дүпүгээ том хавтгай хэрчинэ.

Хийх арга:

• Ногоогоо хуурч урьдчилан бэлтгэсэн ногооны шөлөнд болтол нь чанана.

• Шөл бэлэн болохоос 5-10 минутын өмнө дүпү, амтлагчаа хийнэ.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
HERO

За баярлалаа. сайхан цагаан хоолоо хийж идий.

Анчин (зочин)

Өөө цадцаан... цаддаг дээрээ шдээ...

Xe Xe (зочин)

Bayarlalaa. Nadad zarim jor chin goe sanagdlaa. etal amtlagch gej ymar amtlagch we? Bi tsagaan khool gej makhgui khool gej oilgodog zuw uu? Tegeed bi italiin zarim makhgui tomatni pasta, khuluutai spinachtai fetatai pasta gekh metiin l yum idej baina. Erunkhiiduu tejeelleg khool. Makh neekh shaardaad baidaggui idkheer. Zarim neg tiim makhgui khoolnii jor sonirkhwol khelj ugukhduu durtai baikh bolno.

lkham (зочин)

сайхан зөвөлгөө байна

oyuhtsetseg (зочин)

ene hoolnuud saihan sanagdlaa daanch idej chadahgui yum daa gehdee surnaa

saraa (зочин)

zugeer yumaa gexdee toms xunii jing ix nemdeg urgamliiin tos xunii biens sain bish sh de tegheer togs sain xool mon uuu ?

ariunzay (зочин)

goe shuu tsagaan hhol bi durtai

ariunzay (зочин)

goe shuu tsagaan hhol bi durtai

ariunzaya (зочин)

tsagaan hhol bol gaihamshig

Нараа (зочин)

гоё сайт байна. та бүхэнд амжилт хүсье. Тэр тусмаа амьдрах урлагийн хамт олонд

enhee (зочин)

гоё сайт байна.баярлалхх

Gerel (зочин)

Beldsen shol geed bgaa yasnii shol um uu? esvel shar buurtsagnii mahniih uu? Sholoo yaj beldeh vee

чимэг (зочин)

өө баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)